Бүгд гэмтэй тул Бурханы алдараас холджээ

Бурхан хүн төрөлхтнийг бүтээв...

"Эхэнд Бурхан Тэнгэр газрыг бүтээжээ."
Эхлэл 1:1

Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв. Эхэнд, Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан хүнийг Өөриинхөө төрхөөр бүтээжээ. Түүнээс өмнө Бурхан ургамал, амьтан гээд бүх л энэ эх газарт орших зүйлүүдийг бүтээсэн боловч хүн л Бурханы төрхөөр бүтээгдсэн байна.

Genesis 1:27

Хүн бол амьд оршигч....

Тэгээд Эзэн Бурхан хүнийг газар шорооноос бүтээгээд амин амьсгалыг хамраар нь үлээсэнд хүн амьд оршигч болжээ.
Эхлэл 2:7

Бурхан хүнд амин амьсгалыг өгсөн нь хүнийг бусад бүх бүтээлүүлээс өвөрмөц өөр болгож өгсөн. Хүнийг Бурхан амьтнаас яалгаатайгаар бүтээсний нэг онцлог бол хүнд зөвхөн махан биеээр зогсохгүй амьд оршигч сүнс байдагт байна.

Genesis 2:7

Бурханы анхны тушаал...

Эзэн Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Эзэн Бурхан хүнийг аваад Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар суулгав. Тэгээд Эзэн тэр хүнд тушаан ийнхүү өгүүлрүүн: -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн өдөртөө л зайлшгүй үхнэ хэмээн айлдав.

Эзэн Бурхан тэнд янз бүрийн моддыг төрөл төрлөөр нь ургуулсан байна. Тэгээд тэгээд цэцэрлэгийнхээ яг голд нь сайн мууг мэдүүлэгч хэмээх тэр амин модыг байрлуулжээ. Бурхан хүнд эхлээд хэлэхдээ нэг л модноос бусад бүх үзэсгэлэнт моддоос чи идэж болно. Гэвч тэр сайн мууг мэдүүлэгч модноос ОГТ ИДЭЖ БОЛОХГҮЙ зөвхөн идэж болохгүй гэж сануулаад зогсохгүй идэх юм бол үхэх болно хэмээн сануулсан байна.

Genesis 2:17

Хүн Бурханд дуулгаваргүй хандсан нь...

Тэгээд тэр модны жимс идэхэд амттай, харахад тааламжтай, оюун ухааныг нь задламаар байсаныг тэр эмэгтэй үзээд, түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгээ хамт байсан нөхөртөө өгч тэр ч иджээ.
Эхлэл 3:6

Могойд хуурагдан ятгагдсанаар Ева тэр жимсийг идэв. Тэр мод болон жимсний сайхныг нь хараад магадгүй мэргэн ухаан өгөх байх гэсэндээ тэр жимснээс идсэн нь тэр болно. Түүгээр зогсолгүй мөн нөхөртөө ч өгч, нөхөр нь ч түүнээ идэв.

Гэвч Бурханы хэлснээр...

"Тэр жимсийг идэх тэр мөчид" => "чи үхэх болно"

Адам жимсийг идсэн = Тэр үхсэн гэж үү?

Судар дээр юу гэж хэлдэг вэ?
Ром 4:3а

Адам үхсэн үү?

Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсөддөө бэлхэмж хийжээ.
Эхлэл 3:7

Бие махбодийн хувьд тэд амьд төдийгүй эв эрүүл байсан. Гэвч Бурхан тодорхой хэлсэн нэг зүйл бол

"Тэр жимсийг идсэн өдөртөө л зайлшгүй үхэх болно."
Эхлэл 2:17

Тэд үнэндээ махан биер бус тэр сүнслэг оршихуйгаар үхэцгээсэн юм!

Genesis 3:7

Хүн төрөлхтөний сүнсэн биеийн үхэл....

Өдрийн сэрүүнд ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод эр хүн, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы ошихуйгаас цэцэрлэгйин модон дотор нуугджээ.

Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, - Чи хаана байна вэ?

Гэсэнд тэрээр - Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.

Эхлэл 3:8-10

Хүн Бурханд дуулгаваргүй байдал гаргахаас өмнөх байдалыг судар дээр хэхэхдээ:

"Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан боловч тэд огт ичсэнгүй гэсэн байна."

Гэвч хориглогдсон тэр жимснээс идсэний үр дүнд тэд өөрсдийгөө нүцгэн байгааг олж хараад зогсохгүй уг ичгүүрт байдлаа нуухын тулд дал модоор хаалт хиин өмсөв. Мөн Бурханы оршихуйгаас өөрсдийгөө нуун, Адамыг Бурхан дуудахад айн түгшсэн байдаг. Энэ бүх гутамшигт байдал зөвхөн бие мах бодь дээр нь илрэн гараад зогсохгүй, зүрх сэтгэлийг нь ч гэсэн бохирдуулж, энэ нь нэг үгээр хэлбэл сүнсэн дотор нь доройтуулжээ. (Ефес 2:5, Коллоссай 2:13)

Genesis 3:7

Дээрх ишлэлүүдийг тодотгох үүднээс доорх хоёр ишлэлээс иш татвал:

"Биднийг гэм нүгэл дотор үхсэн байхад...."
Ефес 2:1
"Та нарыг үхсэн байхад... Гэсэн байна."
Коллоссай 2:13

Адамын хүүгийн тухайд гэвэл?

"Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет гэж нэрлэв."
Эхлэл 5:3

When Adam gave birth to his son, it is written that the child was born in the likeness and image of his father, Adam.

Genesis 5:3

Адамын хүү нь аавынхаа төрхөөр буюу аавтайгаа адилхан байдалаар төрөв гэж библи өгүүлдэг. Аав Адам нь Бурханы төрхөөр бүтээгдсэн бол Адамын хүү Сет аавынхаа сүнсэн дотор үхмэл байдлыг нь өвлөн авч, аавтайгаа адил сүнсэн дотор үхмэл тэр төрөлтөөр төрсөн байна.


Энэ үр дагавар дараа дараагийн бүх хүн төрөлхтөнд хамаатай...

Romans 5:12 Яг ямар шалтгаанаар сүнсний үхмэл байдал бүх хүн төрөлхтөнд өвлөгдөн ирсэнийг доорх ишлэл тодорхой хэлдэг.
Тиймээс нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүгэлээр дамжуулан орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав.
Ром 5:12

Адамын хийсэн тэр ганц болчимгүй үйлдлээс болоод ганц Адам болон түүний үр хүүхэд, үе удам нь нүгэлд унаад зогсоогүй энэ дэлхийн хүн бүр дээр тэр гэмийн үр уршиг ирж, хүн төрөлхтөн бүгд гэм дотор төрсөөр байгаа билээ. Энэ нь сүнсэн дотор үхмэл байдал юм.


Энэ үр дагавар танд ч бас хамаатай...

Адам Бурханы эсрэг тэрсэлсний дараах түүний үр удамтай холбон доорх гурван ишлэлийг анхааран уншина уу?

"Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм."
Ром 5:15
"Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүмүүс ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв."
Ром 5:18
"Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно."
Ром 5:19

Адамын шууд үр удам сүнсэн дотор үхмэл болоод зогсохгүй, Бурхан тэднийг библи дээр буруушаан гэмтнүүд гэж нэрлэжээ. Гэхдээ, энэ нь хэн нэгний өөриинх дуулгаваргүй байдлаар бус зөвхөн тэр Адамаар тэгж нэрлэгдсэнийг анзааран авч үзвэл:

Нэг хүний гэм нүглийн үр дагавараар бид үхсэн
Нэг хүний гэмийн улмаас бид буруутгагдсан
Нэг хүнй дуулгаваргүй байдлаас болоод гэмтнүүд болсон

Гэж бичигдсэн байгааг төвөггүй харж болно.

Хэрэв бидний Адамтай холбоотой байгаа нь биднийг сүнсний хувьд үхмэл болгож, буруутан гэж тооцуулж, гэмт байдалд оруулдаг гээд байдаг. Гэтэл бид ямар учраас, хэзээнээс эхлээд Адамтай холбоотой болчихов?

Romans 5:18

Үүний хариултыг Библи дээр хэлэхдээ:

Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд
Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
Дуулал 51:5

Энэ нь библи дээр бичидсэнээр хүн гэдэг төрөлд багтаж л байгаа бол бид нэг ёсондоо Адамын үр удам болж таарах нь. Бид хоёр нүд, чихтэй, үнэрлэх хамартай бөгөөд Адамаас өөр нэгээхэн ч зүйл байхгүй. Үүнтэй агаар нэгэн адилаар бид сүнсэн дотор үхмэл төрдөг ба үхмэл, гэмтэний тоонд багтдаг.


Тэгээд цааш нь библи дээр Бурхан хэлэхдээ:

"2ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм. 3Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй."
Дуулал 14:2,3
"Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө."
Номлогчийн үгс 7:20
"Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав."
Исаиа 53:6а
"Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ."
Исаиа 64:6
"Энэ нь ингэж бичигдсэнчлэн, Зөвт хүн алга. Ганц ч алга. Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ. Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга".
Ром 3:10-12
"Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм."
Ефес 2:2,3,5а
"Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад…"
Коллоссай 2:13а

“Гэмийн төлөөс бол үхэл”


Бүгд гэмтэй....

Төгсгөлд нь нэг хүний гэмтэй үйлдлээс болж энэ дэлхийд гэм анх орж ирсэн ба улмаар энэ нь бүх хүнд тархсан. Тэгэхээр хүн төрөлхтөн гэсэн бүлэгт хамрагдах хүн нэг бүр

  • Сүнсний хувьд үхмэл

  • Буруутан

  • Гэмтэй

Гэдэг нь гарцаагүй болж байгаа билээ. Тиймийн тулд бидэнд зайлшгүй ямар нэг гэмээс чөлөөлөгч буюу аврагч хэрэгтэй. Дараагийн танилцах сэдэв: Гэмийн төлөөс бол үхэл


Дараагийн танилцуулах сэдэв: БҮГД ГЭМТЭЙ


Know the Truth Share