Есүст итгэ...

Библид хэлснээр хүн бүр гэм дотор төрдөг бөгөөд тэр нь хүнийг сүнсэн дотор үхмэл байдал руу хөтөлж Буранаас салгадаг гэж үзсэн билээ. Хэрэв бид Есүс Христийг мэдэлгүйгээр нас барвал бид мөнхийн тамд орох болно. Мөн, энэ гэт байдлаасаа салах гэж хичнээн сайн үйл хийлээ ч тэр нь салхинд хийсэх мэт үр дүнгүй байх болно. Гэвч, Бурхан нигүүлслээ бидний дээр байлгаж Өөрийн цорын ганц хүүгээ бидний гэмийн төлөөсөнд загалмай дээр цовдлуулахаар явуулсан тул Түүнд итгэгч хүн бүр авралд хүрэх боломжтой. Энэ нь ердөө л үнэгүй өгөгдөж байгаа Бурханы бэлэг болно.


Түүнд итгэ

Тэгтэл тэд Түүнээс
-Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд
-Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.
Иохан 6:28-29

Хэрэв хүмүүс Есүсээс Бурханд таалагахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ гэж асуувал Хариулт нь тов тодорхой...Түүнд итгэ

Дараах ишлэлийг сонирхоно уу:

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”
И охан3:16
“Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм.”
И охан 3:18
“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай.”
Иохан 6:47
“Тэд -Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.”
Үйлс16:31
Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.”
1 Иохан 3:23
God, Not Works

Миний үгийг сонсоод Түүнд итгэгтүн…

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив”
Иохан5:24

Дээрх ишлэлийг дахин нэг харсны дараа сайтар тунгаан бодож үзэхийг зөвлөе. Амлалтыг хүлээн авахын тулд хоёр үндсэн шаардлагыг хангасан байх ёстойг та тэндээс олох болно. “Миний үгийг сонсоод, Түүний илгээсэн нэгэнд итгэгчид” Бурхан мөнхийн амьдрал, гэмийн уучлалыг амлаж байна. Гагцхүү энэ нь Сонсоод Итгэгчдэд л өгөгдөх юм.

Hear, Believe

Түүнд итгээд Түүнийг хүлээж ав

“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.”
Иохан 1:12-13

Бурханаар төрөгсөд болохын тулд хүмүүс юу хийх хэрэгтэй вэ? Библи хэлж буйгаар Итгэлээр Түүнийг хүлээж авагсад нь Бурхан дотор шинээр төрөгсөд гэж тооцогдож болохоор юм байна.


Түүнийг хүлээж авсан хүн бүр цагаатгагдсан

“Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)…
Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж…
Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв….”
Үйлс 10:36,40,43
“Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.
Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн. Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.
Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно.”
Үйлс 13:23,28, 30, 38-39

Петр Паулын дээрх ишлэлээр дамжуулан хэлж буйгаар гэмийн хөнгөлөлт эсвэл гэмийн уучлал нь гагцхүү Бидний Их Эзэн Есүс Христээр дамжуулан ирдэг гэсэн болно.


Зүрх сэтгэлээсээ итгэ…

“Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн авралд хүрнэ.”
Ром 10:9-10

Бурханд чин сэтгэлээсээ итгэгч нь Бурханы таалалд нийцдэг гэж дээрх ишлэлээс төвөггүй ойлгож болохоор байна.

“Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)…
Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж…
Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд…
Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. ….Түүгээр зөвтгөгдөх болно.”
Үйлс 10:36,40,43, Үйлс 13:23,28, 30, 38-39

“Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ.”
2 Коринт 5:20

“Сүнс болон сүйт бүсгүй
-Ирээрэй гэнэ. Сонсогч нь
-Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.”
Илчлэлт 22:17

Know the Truth Share