Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв. Эхэнд, Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан хүнийг Өөриинхөө төрхөөр бүтээжээ. Түүнээс өмнө Бурхан ургамал, амьтан гээд бүх л энэ эх газарт орших зүйлүүдийг бүтээсэн боловч хүн л Бурханы төрхөөр бүтээгдсэн байна.
Бурхан хүнд амин амьсгалыг өгсөн нь хүнийг бусад бүх бүтээлүүлээс өвөрмөц өөр болгож өгсөн. Хүнийг Бурхан амьтнаас яалгаатайгаар бүтээсний нэг онцлог бол хүнд зөвхөн махан биеээр зогсохгүй амьд оршигч сүнс байдагт байна.
Эзэн Бурхан тэнд янз бүрийн моддыг төрөл төрлөөр нь ургуулсан байна. Тэгээд тэгээд цэцэрлэгийнхээ яг голд нь сайн мууг мэдүүлэгч хэмээх тэр амин модыг байрлуулжээ. Бурхан хүнд эхлээд хэлэхдээ нэг л модноос бусад бүх үзэсгэлэнт моддоос чи идэж болно. Гэвч тэр сайн мууг мэдүүлэгч модноос ОГТ ИДЭЖ БОЛОХГҮЙ зөвхөн идэж болохгүй гэж сануулаад зогсохгүй идэх юм бол үхэх болно хэмээн сануулсан байна.
Могойд хуурагдан ятгагдсанаар Ева тэр жимсийг идэв. Тэр мод болон жимсний сайхныг нь хараад магадгүй мэргэн ухаан өгөх байх гэсэндээ тэр жимснээс идсэн нь тэр болно. Түүгээр зогсолгүй мөн нөхөртөө ч өгч, нөхөр нь ч түүнээ идэв.
Гэвч Бурханы хэлснээр...
"Тэр жимсийг идэх тэр мөчид" ⇨ "чи үхэх болно"
Адам жимсийг идсэн ⇨ Тэр үхсэн гэж үү?
Бие махбодийн хувьд тэд амьд төдийгүй эв эрүүл байсан. Гэвч Бурхан тодорхой хэлсэн нэг зүйл бол
Тэд үнэндээ махан биер бус тэр сүнслэг оршихуйгаар үхэцгээсэн юм!
Өдрийн сэрүүнд ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод эр хүн, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы ошихуйгаас цэцэрлэгйин модон дотор нуугджээ.
Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, - Чи хаана байна вэ?
Гэсэнд тэрээр - Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.
Эхлэл 3:8-10Хүн Бурханд дуулгаваргүй байдал гаргахаас өмнөх байдалыг судар дээр хэхэхдээ:
Гэвч хориглогдсон тэр жимснээс идсэний үр дүнд тэд өөрсдийгөө нүцгэн байгааг олж хараад зогсохгүй уг ичгүүрт байдлаа нуухын тулд дал модоор хаалт хиин өмсөв. Мөн Бурханы оршихуйгаас өөрсдийгөө нуун, Адамыг Бурхан дуудахад айн түгшсэн байдаг. Энэ бүх гутамшигт байдал зөвхөн бие мах бодь дээр нь илрэн гараад зогсохгүй, зүрх сэтгэлийг нь ч гэсэн бохирдуулж, энэ нь нэг үгээр хэлбэл сүнсэн дотор нь доройтуулжээ. (Ефес 2:5, Коллоссай 2:13)
Дээрх ишлэлүүдийг тодотгох үүднээс доорх хоёр ишлэлээс иш татвал:
Адам хүүгээ төрүүлэхэд, тэр хүүхэд нь эцэг Адамын дүр төрхийн дагуу төрсөн гэж бичигдсэн байдаг.
Адамын хүү нь аавынхаа төрхөөр буюу аавтайгаа адилхан байдалаар төрөв гэж библи өгүүлдэг. Аав Адам нь Бурханы төрхөөр бүтээгдсэн бол Адамын хүү Сет аавынхаа сүнсэн дотор үхмэл байдлыг нь өвлөн авч, аавтайгаа адил сүнсэн дотор үхмэл тэр төрөлтөөр төрсөн байна.
Яг ямар шалтгаанаар сүнсний үхмэл байдал бүх хүн төрөлхтөнд өвлөгдөн ирсэнийг доорх ишлэл тодорхой хэлдэг.
Адамын хийсэн тэр ганц болчимгүй үйлдлээс болоод ганц Адам болон түүний үр хүүхэд, үе удам нь нүгэлд унаад зогсоогүй энэ дэлхийн хүн бүр дээр тэр гэмийн үр уршиг ирж, хүн төрөлхтөн бүгд гэм дотор төрсөөр байгаа билээ. Энэ нь сүнсэн дотор үхмэл байдал юм.
Адам Бурханы эсрэг тэрсэлсний дараах түүний үр удамтай холбон доорх гурван ишлэлийг анхааран уншина уу?
Адамын шууд үр удам сүнсэн дотор үхмэл болоод зогсохгүй, Бурхан тэднийг библи дээр буруушаан гэмтнүүд гэж нэрлэжээ. Гэхдээ, энэ нь хэн нэгний өөриинх дуулгаваргүй байдлаар бус зөвхөн тэр Адамаар тэгж нэрлэгдсэнийг анзааран авч үзвэл:
| Нэг хүний гэм нүглийн үр дагавараар | бид үхсэн |
| Нэг хүний гэмийн улмаас бид | буруутгагдсан |
| Нэг хүнй дуулгаваргүй байдлаас болоод | гэмтнүүд болсон |
Гэж бичигдсэн байгааг төвөггүй харж болно.
Хэрэв бидний Адамтай холбоотой байгаа нь биднийг сүнсний хувьд үхмэл болгож, буруутан гэж тооцуулж, гэмт байдалд оруулдаг гээд байдаг. Гэтэл бид ямар учраас, хэзээнээс эхлээд Адамтай холбоотой болчихов?
Үүний хариултыг Библи дээр хэлэхдээ:
Энэ нь библи дээр бичидсэнээр хүн гэдэг төрөлд багтаж л байгаа бол бид нэг ёсондоо Адамын үр удам болж таарах нь. Бид хоёр нүд, чихтэй, үнэрлэх хамартай бөгөөд Адамаас өөр нэгээхэн ч зүйл байхгүй. Үүнтэй агаар нэгэн адилаар бид сүнсэн дотор үхмэл төрдөг ба үхмэл, гэмтэний тоонд багтдаг.
Төгсгөлд нь нэг хүний гэмтэй үйлдлээс болж энэ дэлхийд гэм анх орж ирсэн ба улмаар энэ нь бүх хүнд тархсан. Тэгэхээр хүн төрөлхтөн гэсэн бүлэгт хамрагдах хүн нэг бүр
Гэдэг нь гарцаагүй болж байгаа билээ. Тиймийн тулд бидэнд зайлшгүй ямар нэг гэмээс чөлөөлөгч буюу аврагч хэрэгтэй. Дараагийн танилцах сэдэв: Гэмийн төлөөс бол үхэл