![]() |
Христ бидний төлөө нас барсан..."Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм."
Иохан 3:16-18 Бурхан Бүтээлүүддээ хайртай бөгөөд өөртэйгөө тэднийг эвлэрүүлэхийг хүссэн учраас өөрийнхөө цорын ганц хүүгээ энэ дэлхий рүү илгээж бидний гэмийн төлөөс болгон түүнийг үхүүлсэн. ![]() Христ нас барж, оршуулагдаад, дахин амилсан…Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.
1 Коринт 15:3-4 Тэр зөвхөн бидний өмнөөс үхээд зогсоогүй, оршуулагдаад “ хоногийн дараа дахин амилсан.
"…Тэр амилсан …"
Матай 28:6
"…Бурхан Түүнийг амилуулж…"
Үйлс10:40
"…Бурхан түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд…"
Үйлс13:30 Тэгээд тэрээр амилсаныхаа дараа 40 өдрийн турш Өөрийн дагалдагчидтайгаа хамт байж байгаад Тэнгэр өөд өргөгдсөн билээ.
"…Тэднийг харж байхад дээш өргөгдөж…"
Үйлс1:9
"…Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд…
…Тиймээс Бурханы баруун гарт өргмжлөгдөж… Үйлс2:32-33 ![]() Бурхан бол цорын ганц зам
"Есүс -Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй."
Иохан 14:6
"Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ."
2коринт 5:19
"Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв."
Үйлс4:12" Есүс Христ өөриинхөө загалмай дээрх үхэл болон цус, дахин амилалтаар дамжуулан гэм нүгэлээр дүүрэн бидэнд Бурханы өмнө ирж уучлалаыг авах замыг бэдэж өгсөн. Зуун зууны туршид хүн төрөлхтөн авралд хүрэхийн тулд өөр хиймэл шүтээн, бурхадыг өөртөө зориулан босгож түүндээ мөргөж, сайн үйлс буян хийхийг оролдсоор ирсэн билээ. Гэвч, Бүх Бурхадын дээр амьд оршигч нь Бидний Эзэн Есүс Христ юм:
"Есүс: Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй."
Иохан 14:6
"Тэр нэрнээс өөр авралд хүргэх нэр энэ тэнгэрийн доор байхгүй."
![]() Үхлээс амьдралд хүргэх зам
"Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив."
Иохан 5:24 Есүс өөрийг нь сонсож итгэсэн хүнд дараах зүйлсийг өгөхөөр амлаж байна:
Эцэст нь дүгнэхэд:
Дараагийн танилцуулах сэдэв: ЕСҮС ЭЗЭНД ИТГЭ...
|