Библи хангалттай юу?

Библи хангалттай юу? Библи олон зүйлийг тэмдэглээгүй, зарим зүйлийг тусгайлан орхигдуулсан ч, бичигдсэн зүйл нь амьдрал ба сүсэглэлд бүрэн хангалттай гэдгийг энэ өгүүлэл батлан харуулж байна.

“Мөн энэ номд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс Өөрийн шавь нарын өмнө үзүүлсэн юм. Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.”
Иохан 20:30-31
“Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог. Амен.”
Иохан 21:25

Эдгээр эшлэлийн дагуу, Есүсийн хийсэн "...өөр олон тэмдэг..." мөн "...өөр олон үйлс..." байсан бөгөөд Бурхан тэдгээрийг тэмдэглэхгүй байхаар шийдсэн байна. Тэрээр бодит түүхэн үйл явдал болсон өөр олон зүйлийг хэлж, хийсэн боловч, Бурхан Өөрийн хязгааргүй мэргэн ухаанаараа тэдгээрийг тэмдэглэхгүй байхаар шийдсэн юм.

Дахин анхаарна уу...

“...өөр олон тэмдэг... эдгээр нь энэ номд бичигдээгүй...”
“...өөр олон үйлс... хэрэв тэдгээрийг бичсэн бол...”

Тиймээс:

Товчхондоо...

  1. Болсон өөр олон зүйл бичигдээгүй.
  2. Бурхан хүнд илчилсэн зарим үг ч бас бичигдээгүй.
  3. Бичигдсэн олон зүйл Библид ороогүй.

Гэвч бичигдсэн зүйлс тодорхой зорилготойгоор бичигдсэн юм. Дараахыг анхаарна уу...

“Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь
биднийг сургахын тулд бичигдсэн юм.
Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан
бидэнд найдвар байх юм.”
Ром 15:4
“Энэ бүхэн жишээ1 болон тэдэнд тохиолдсон бөгөөд
үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд
сануулга болгон бичжээ.”
1 Коринт 10:11

Библид бидэнд байгаа зүйлс бидний сургамж ба сануулгын төлөө бичигдсэн юм.

“Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд
харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд
үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд
тэр болой.”
Дэд хууль 29:29

Энэ эшлэлийн дагуу, Бурхан зарим зүйлийг "нууц" хэвээр үлдээж, зарим зүйлийг хүнд "илчилсэн" нь хүн тэдгээрт эерэгээр хариу үйлдэл үзүүлэхийн тулд юм. Бид Бурханы Үг рүү ойртох бүрдээ, Түүний бидэнд өгсөн илчлэлд хариу үйлдэл болгон юу хийхийг Тэрээр хүсэж байгааг үргэлж асуух ёстойг энэ эшлэл бидэнд хэлж байна. Санаарай, зарим зүйл болсон ч бичигдээгүй, зарим үг хэлэгдсэн ч бичигдээгүй, зарим зүйл бичигдсэн ч манай Библид ороогүй. Тиймээс, Библид бидний уншдаг зүйлс нь "илчлэгдсэн" зорилготой юм: бид Түүний хэлж буйд хариу үйлдэл үзүүлж, дагаж мөрдөж, биелүүлэхийн тулд.

“Өөрийнхөө алдар ба давуу чанараар
биднийг дуудсан Түүний жинхэнэ мэдлэгээр дамжуулан
Түүний бурханлаг хүч бидэнд амь болоод сүсэглэлд хамаатай бүхнийг
соёрхсон.”
2 Петр 1:3

Эцэст нь, бидэнд байгаа зүйл бол "амьдрал ба сүсэглэлд хамаатай бүх зүйл" гэдгийг энэ эшлэл бидэнд хэлж байна. Манай амьдралын хэрэгцээ юу байсан ч, Бурханы бичигдсэн үгийн хаа нэгтээ, амьдрахад ба сүсэглэлтэй амьдрахад хэрэгтэй зүйлийг өгөх Бурханы илчлэл бий. Тийм ээ, зарим зүйл болсон ч хэзээ ч бичигдээгүй, зарим үг хэлэгдсэн ч хэзээ ч бичигдээгүй, зарим зүйл бичигдсэн ч бидэнд хүрч ирээгүй. Гэсэн хэдий ч, бидэнд байгаа зүйл хангалттайгаас илүү гэдгийг мэдэж ав, учир нь тэнд илчлэгдсэн Бурханы мэдлэгээр дамжуулан бид сүсэглэлтэй амьдрахад хэрэгтэй бүхнийг эзэмшдэг.

Дүгнэлт

Бид амьдрал ба сүсэглэлд хэрэгтэй бүгдийг Бурханы үгэнд эзэмшдэг.


Холбоотой өгүүллүүд

Тайлбар

1. "жишээ" (ensamples)

← Ач холбогдол руу буцах