Бурханы үгийг бясалгах
Бясалгах олон өөр арга байдаг. Энэ арга нь шүлэг бүрийг системтэйгээр судалж, түүнийг наминчлах эсвэл зайлсхийх нүгэл, Бурханы амлалт, дагах жишээ, дуулгавартай дагах тушаал, мөн Бурханы тухай олж болох мэдлэгтэй хэрхэн холбоотойг илрүүлдэг.
Бид хийх бүхэндээ ерөөгдөж, амжилттай байж болохыг Библид гурван тусдаа тохиолдол өгүүлдэг:
“Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,
Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.
Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд
навчис нь ч хатдаггүй.
Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.”
Дуулал 1:2-3
“Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй,
харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр
өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв.
Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.”
Иошуа 1:8
“Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж,
эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд
түүгээр байдаг хүн нь
үйлс дотроо ерөөгдөх болно.”
Иаков 1:25
Судар бүрийн гол санаа нь Бурханы үгийг БЯСАЛГАЖ, номд бичигдсэн бүхнийг БИЕЛҮҮЛЭХ явдал юм.
Эдгээр эшлэлээс харахад, бид хийх бүхэндээ ерөөгдөж, амжилттай байхыг хүсвэл, Бурханы үгийг бясалгах хэрэгтэй нь тодорхой байна. Бясалгах сайн, Судранд суурилсан арга энд байна:
Библиэс нэг шүлэг ол. Энэ шүлгийг өөрийн үгээр дахин найруулж, цээжилж, дараа нь дараах асуултууд тус бүрийг залбирлын хамт бод:
1. НҮГЭЛ
- зайлсхийх ямар нэгэн нүгэл байна уу?
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд
заахад, зэмлэхэд,
залруулахад,
зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай,
энэ нь Бурханы хүн бүрэн бэлтгэгдсэн,
аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.”
2 Тимот 3:16-17
2. АМЛАЛТ
- эдлэх ямар нэгэн амлалт байна уу?
“Эдгээрээр дамжуулан бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа соёрхсон,
ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас ангижирснаар
бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм.”
2 Петр 1:3-4
3. ЖИШЭЭ
- дагах ямар нэгэн жишээ надад байна уу?
“Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.”
1 Коринт 11:1
“Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг...
та нарт өөрсдийгөө үлгэр дуурайл болгохын тулд.”
2 Тесалоник 3:7-9
4. ТУШААЛ
- сахих ямар нэгэн тушаал байна уу? Иохан 14:21-т Есүс ингэж хэлдэг:
“Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн;
Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана,
Би тэр хүнийг хайрлаж,
Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.”
Иохан 14:21
5. МЭДЛЭГ
- Бурханы тухай суралцах ямар нэгэн зүйл байна уу?
“Бурхан болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр
та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвин болохыг ерөөе.”
2 Петр 1:2
Дээрх арга нь англи хэлээр SPECK (Sins, Promises, Examples, Commands, Knowledge) хэмээн үсэрхийлдэгийг анзаараарай.
Дээрх асуултуудыг залбирлын хамт бодсоны дараа, Бурхан чамд харуулсан зүйлд ямар практик хариу үйлдэл үзүүлэх вэ? Эцэст нь, зорилго нь үгийг бясалгаж, түүний хэлснийг БИЕЛҮҮЛЭХ явдал юм. Иаков ингэж хэлдэг “Харин үгийг ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД болж, зөвхөн сонсогчид биш байгтун....” (Иаков 1:22)
Холбоотой өгүүллүүд
← Үг хүлээн авах нь руу буцах