Бурханы үгийг унших
“...тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахиснаараа өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээхийг сурахын тулд бөгөөд...”
Дэд хууль 17:18-19
Бурхан хаанчлалын тухай Өөрийн ард түмэнд зааврыг өгөхдөө, хаан сэнтийдээ суумагцаа Бурханы үгийн өөрийн хувийн хуулбарыг хийж, түүнийг өөртөө байлгаж, амьдралынхаа туршид өдөр бүр уншихыг нь дадал болгохыг тодорхой заажээ. Ингэснээр хаан өөрийн Бурхан ЭЗЭНээс ЭМЭЭХИЙГ СУРНА. Тиймээс, өнөөдөр биднийг Бурханаас эмээхийг сурахыг хүсэж байгаа бол, бид ч бас Бурханы Үгийг өдөр бүр унших дадалтай болох ёстой!
Бурханы Үгийг өдөр бүр унш!
Дэд хууль 8:3-т Бурхан ингэж айлдсан:
“...хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд...”
Дэд хууль 8:3
Бурханы хэлсэн үгсийн дотор бидний сэтгэлд үнэ цэнэгүй ганц ч үг байна уу? Энэ эшлэлд Бурхан ямар ч үг хүний амьдрахад зориулагдсан гэж хэлж байна.
ЯМАР Ч ҮГИЙГ унш!
“Бурханы үг бүр соригдсон...”
Сургаалт үгс 30:5
“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд
заахад, зэмлэхэд, залруулахад,
зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай,
энэ нь Бурханы хүн бүрэн бэлтгэгдсэн,
аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.”
2 Тимот 3:16-17
Бурхан энэ эшлэлд Судар бүхэлдээ #1 Бурханаас амьсгалагдсан, #2 тустай гэж хэлж байна. Ариун Судрын хэдэн хувь нь Бурханаас амьсгалагдсан бэ? Бүгд! Ариун Судрын хэдэн хувь нь бидэнд тустай вэ? Бүгд! Тэгвэл Ариун Судрын хэдэн хувийг бид унших ёстой вэ? Бүгдийг!
Судар БҮГДИЙГ унш!
Дараах нь бичигдсэн учраас:
- Судар бүхэлдээ Бурханаас амьсгалагдсан,
- үг бүр манай сэтгэлд боломжит хоол хүнс мөн
- амьдралынхаа бүх өдрүүдэд бид түүнийг бүхэлд нь унших ёстой гэж тушаагдсан
тиймээс амьдралынхаа бүх өдрүүдэд Судар бүхэлд нь уншихыг эрмэлзье!
Дээрх мэдэгдлүүдийг харгалзан, эдгээрийг үнэн гэдэгт итгэн, уншигчдад тустай байг гэж найдан, бид дараах зөвлөмжийг өгч байна:
- Дэд хууль 17:19, Дэд хууль 8:3, 2Тимот 3:16-17-ийг цээжил
- тохирох унших төлөвлөгөө ол (Сургаалт үгс 4:26), эсвэл Reader's Bible дээр нэгийг үүсгэ
- уншихад тогтмол, тогтвортой цаг товлож бай
- нэмэлт унших, эсвэл хоцорсноо гүйцэхийн тулд долоо хоног бүр тогтмол цаг олохыг хичээ (Сургаалт үгс 22:3)
Энэ талаар илүү мэдэхийг хүсвэл Why Read Your Bible? болон Should We Read the Genealogies? хэмээх видео сургаалуудыг үзнэ үү.
← Үг хүлээн авах нь руу буцах