Ариун Сүнс

Ариун Сүнс чамд заах, удирдана

Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд
өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй.
Харин Түүний тослолго нь бүх зүйлийн талаар та нарт заадаг бөгөөд тэр нь үнэн, худал биш.
Тэр нарт заасны дагуу Түүний дотор байгтун.
1Иохан 2:27

Итгэгчид өөрсдийн ариун итгэл дотор өсөхөд шаардлагатай бүхнийг эзэмшдэг гэдгийг мэдэхэд итгэгчдийг урамшуулах нь энэхүү вэб сайтын бүхэл зорилго болно. Бид семинарт орох, эсвэл докторын зэрэгтэй хүнээр заалгах шаардлагагүй. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг багш болгон ашиглаж, чадвар өгдөггүй гэсэн үг биш, харин суралцах гол найдвар маань хүмүүсээс бус, Бурханы Сүнсээр заасан Бурханы Үгэнд байх ёстой учир юм. Тиймээс Бурхан биднийг заахын тулд Бурханы Сүнсийг, мөн бидний сурах бичиг болгон Бурханы Үгийг өгсөн юм.

Харин Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу. Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. Бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм. Ингэснээр бид Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэх болно.
1Коринт 2:10-12

Энэ хэсгээс бид зөвхөн Сүнсээр л Бурханы юмсыг мэдэж чадна гэдгийг харж байна. Түүнчлэн, Паул 2Коринт номд бичихдээ:

бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй.
Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.
Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ:
учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.
2Коринт 3:5-6

Тиймээс бидний зорилго нь Судрыг сурган хичээлийн ажил мэт үзэх бус, харин Сүнсээр Бурханы юмсыг заалгахыг эрмэлзэх явдал юм. Бид мэдлэг хуримтлуулахыг бус, харин Түүний дүр төрхтэй адилтгах зүйлийг эрэлхийлдэг.

бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт
мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж,
[та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ингэснээр та нар
мэдэх болно, дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг…
Ефес 1:17-18

Иохан номын 14-16-р бүлгүүд Ариун Сүнсний тухай зааврыг өгдөг. Эдгээр бүлгүүдийн хоёр тодорхой зүйл Ариун Сүнсийг багш, удирдагч гэж заадаг:

Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс
та нарт бүх зүйлийг заах бөгөөд
Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.
Иохан 14:26
Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ
та нарыг бүх үнэн уруу удирдана.
Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина.
Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.
Иохан 16:13

Тиймээс, суралцаж өсөхийг хүсэх үедээ бид Библийн талаарх бусад хүмүүсийн тайлбарт итгэл найдвараа тавихгүй, харин эхлээд Бурханы сурах бичиг уруу эргэж, Түүнтэй ярилцаж, Түүнийг багш маань хэмээн Түүнтэй харилцахад цаг зарцуулъя. Тэр Судрын дундуур бидний бүх асуултад хариулж чадна. Тэр хэлдэг:

Гуй, тэгвэл та нарт өгнө;
хай, тэгвэл та нар олно;
тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
Учир нь гуйдаг хүн бүр авдаг;
Матай 7:7-8

Ариун Сүнс юу хийдэг вэ?

бидэнд тайтгарал өгдөг

Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
Иохан 14:18

бидэнд хүч чадал өгдөг

Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж,
тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари
тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл
Намайг гэрчлэх болно.
Үйлс 1:8
Түүний цог жавхлант чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдон,
баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
Колоссай 1:11

ертөнцийг зэмлэдэг

Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар
ертөнцийг зэмлэнэ
.
Иохан 16:8

үргэлж бидэнтэй хамт байдаг

Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг:
«Би чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч сална гэж хэлээгүй».
Еврей 13:5в
Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө.
Тэр нь та нартай үүрд хамт байна.
Иохан 14:16

бидэнд «үгүй» гэж хэлэхэд тусалдаг

Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн,
бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг сургадаг.
Мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг.
Тит 2:11-12

сүнслэг амь өгдөг

Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч,
зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна.
Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос,
Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр
мөн та нарын мөнх бус биеийг амилуулна
.
Ром 8:10-11

итгэгчдийг тамгалдаг

Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд,
амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв.
Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.
Ефес 1:13-14
Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо.
Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ.
Ефес 4:30

Танд Ариун Сүнс бий юу?

Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал,
та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна.
Хэрэв хэнд Христийн Сүнс байхгүй бол,
тэр хүн Түүнийх биш юм.
Ром 8:9

Танд Ариун Сүнс бий юу? Хэрэв байхгүй бол чи Бурханы хүүхэд биш гэсэн үг. Хэрэв Сүнс байгаа бол, чи үүнийг яаж мэдэх вэ? Мэдрэмжээр мэдэх үү? Эсвэл Бурханы Үгээр мэдэх үү? Бурханы Үг юу гэж хэлдгийг харцгаая:

Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр
Бурханы хөвгүүд болсон ажээ…
Та нар бол хөвгүүд нь мөн тул,
Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна.
Тэр Сүнс «Аав, Эцэг» гэж дууддаг.
Галат 3:26; 4:6
Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран—
Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун.
Надад итгэдэг хүн «Түүний дотроос амийн усны гол урсах болно»
гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.

Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ.
Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа.
Иохан 7:37-39

Бидний доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд бид ямагт бэлэн байх ёстой (1Петр 3:15). Чи яагаад Ариун Сүнстэй болохоо хариулахад бэлэн үү?

Гэрийн даалгавар

Энэ талаар илүү мэдэхийг хүсвэл The Holy Spirit Our Teacher хэмээх видео сургаалыг үзнэ үү.