Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга…

Дараах захидлыг тогтмол сүмд явдаг нэгэн хүнд бичсэн юм. Түгшүүр нь тэр хүн Сатаны хамгийн том хууртах аргуудын нэгэнд орсон байж болзошгүй явдал юм: сүмд явж, зөв үгс хэлж, зөв уламжлалуудыг дагаж, өөрийгөө үнэхээр Христэд итгэгч гэдэгт сэтгэлээсээ итгэдэг ч, амьдралынхаа төгсгөлд жинхэнэ аврагдаагүй байсныг олж мэдэх явдал юм.

Энэ бол сүмд чиний хажууд суудаг хүн байж болно. Энэ үнэнийг хуваалцаж түүнд тусал, учир нь Христ бидэнд эвлэрлийн үгийг даалгасан билээ.

«Бүх юмс Бурханаас байгаа юм. Тэр Христээр биднийг Өөртэйгөө эвлэрүүлж,
эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгсөн юм.
Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж,
хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан бөгөөд
эвлэрлийн үгийг бидэнд даалгасан юм.»
2Коринт 5:18-19

Хайрт найз минь,

Өнгөрсөн долоо хоногт бидний хамт өнгөрөөсөн цагт би их баярласан. Бид ярилцсан зүйлсийг чи бодолцсон, бодолцсоор байгаа гэдэгт найдаж байна.

Чиний «би итгэдэг» гэсэн хэллэгийг хэрэглэдэг байдал намайг их санаа зовоож байна. Итгэх гэдэг энэ үг хүмүүсийг Бурханы өмнө өөрсдийн үнэхээр хаана байгааг ойлгуулахад Сатаны хуурч мэхлэх хэрэгсэл болж болно. Дараах бадгуудыг залбирлаар бодолцож, Бурханаас чин сэтгэлээсээ асуугаач: «Эзэн, би Таны өмнө хаана байна вэ?».

Судар «итгэх» тухай юу гэдгийг бодолцоно уу:

«Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн.
Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй,
харин мөнх амьтай болох юм.»
Иохан 3:16
«Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг.
Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.»
Иаков 2:19
«Тэр өдөр Надад олон хүн «Эзэн минь, Эзэн минь,
бид Таны нэрээр эш үзүүлж,
Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж,
Таны нэрээр олон гайхамшгуудыг үйлдээгүй гэж үү?» гэх болно.
Тэгэхэд нь Би тэдэнд ил тод хэлнэ: Би та нарыг огт танихгүй юм байна;
ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл.»
Матай 7:22-23

Тэр хүн Бурханд эргэлзээгүй итгэж байсан нь мэдээж, гэвч одоо тэр Бурханаас тусгаарлагдан мөнхийг өнгөрүүлж байна. Сатан олон хүнийг «итгэх» ба «Христэд итгэгч байх» гэдэг нь юу болохын талаар хуурч, төөрөгдүүлсэн байна.

«Намайг «Эзэн минь, Эзэн минь» гэдэг хүн бүр
тэнгэрийн хаанчлалд орохгүй,»
Матай 7:21

«Би Христэд итгэгч» гэж хэлдэг хүн бүр тэнгэрийн хаанчлалд орохгүй. «Би Бурханд итгэдэг» гэж хэлдэг хүн бүр тэнгэрийн хаанчлалд орохгүй.

«Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал.
Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу?
Та нар үнэхээ шалгалтандаа унадаггүй л юм бол…»
2Коринт 13:5

Бурхан Өөрийн Үгээр дамжуулан жинхэнэ итгэлийн нотолгоог бидэнд өгсөн. Бурханы Үгийг бүхэлд нь ашиглан, бид өөрсдийн итгэлээ шалгаж, жинхэнэ итгэгч мөн эсэхээ, эсвэл хуурагдаж байгаа эсэхээ харж болно.

(Дараах бадгууд Есүс Христ доторх жинхэнэ авралын зарим нотолгоог тайлбарлана.)


1. Жинхэнэ итгэгч бүрийн амьдралд шинэ эхлэлийн цаг, амьдрал чинь өөрчлөгддөг мөч байдаг. Библи үүнийг дахин төрөх гэж нэрлэдэг.
«Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал
тэр хүн шинэ бүтээл мөн;
хуучин юмс өнгөрч,
харагтун, бүх зүйл шинэ болжээ.»
2Коринт 5:17
«Есүс хариуд нь—
Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье.
Хэн дээрээс эс төрнө,
тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй.»
Иохан 3:3

Чиний амьдралд өөрчлөгдсөн цаг байсан уу?


2. Библи биднийг Христэд ирэхэд гэмгүй болно гэж заадаггүй. Гэвч бид Түүний тушаалуудыг сахихыг хүсэх болно. Бид Түүний хүслийг биелүүлж Түүнд таалагдахыг хүсэх болно.
«Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал,
үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.
«Түүнийг би мэднэ» гэж хэлээд,
Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд
түүний дотор үнэн байхгүй.
Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор
Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ.
Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.»
1Иохан 2:3-5

Чи Түүнд дуулгавартай байхыг хүсдэг үү?


3. Бурханы жинхэнэ хүүхэд бүр Бурханы сахилга батыг хүлээн авна.
«Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.
Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг.
Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм.
Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг.
Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол
та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж.»
Еврей 12:6-8

Чи амьдралдаа Бурханы тодорхой нүглийн төлөө
сахилгажуулагдсан цагийг санаж чадах уу?


4. Жинхэнэ итгэгч бүрд энэ амьдралд туслахын тулд Ариун Сүнс өгөгддөг. Гэвч тэр мөн энэ ертөнцийн махан биетэй байдаг. Тиймээс итгэгч бүрийн дотор хоёрын хоорондох тэмцэл байдаг. Бид ертөнцийн адил амьдрах, эсвэл Сүнсний хүсдэгээр амьдрах хооронд сорилтод ордог: Бурханы Үгийн дагуу амьдарч, Түүний хүслийг биелүүлэх.
«Харин Сүнсээр яв, тэгвэл та нар
махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.

Учир нь махан бие Сүнсний эсрэг хүсдэг,
Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм.
Эдгээр нь бие биенийхээ эсрэг байдаг тул
та нар хүссэнээ хийж чадахгүй.»
Галат 5:16-17

Энэ тэмцэл чиний дотор бий юу?


5. Жинхэнэ итгэгч хэн ч нүгэл үйлддэггүй. Үүнийг нүгэл хийхтэй андуурч болохгүй. Нүгэл бол Бурханы хүслийн эсрэг үйлдэл юм. Итгэгчид бид мэдэлгүй ч гэсэн олон удаа нүгэл хийдэг. Гэвч нүглийг үйлддэг байдал өөр зүйл юм. Энэ нь Бурханы хүслийг мэддэг атлаа өөрчлөх ямар ч санаа, үйлдэлгүйгээр идэвхтэй эсэргүүцэх явдал юм.
«Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй.
Учир нь Бурханы үр түүний дотор байгаа;
тэр нүгэл үйлдэж чадахгүй,
учир нь тэр Бурханаас төрсөн юм.»
1Иохан 3:9

«Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл
өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд
бидний дотор үнэн алга.»
1Иохан 1:8

Чи нүгэл үйлдэж байна уу?


Тиймээс, товчоор хэлбэл, бид өөрсдөдөө үнэнч байх ёстой. Бид өөрсдийн зүрх сэтгэлийг үнэхээр харж, өөрсдөөсөө асуух ёстой:

Тантай удахгүй дахин уулзана гэж найдаж байна.

Чиний найз,
Христэч


Холбоотой нийтлэлүүд

← Сэдэвчилсэн судлал руу буцах