Гэм=Үхэл


Гэм нүгэл биднийг Бурханаас холдуулдаг

"Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас тэр сонсдоггүй."
Исаиа 59:2

Хүн төрөлхийн гэмтэй тул тэр гэм нь Бурхан хүн хоёрын хооронд том хадан ангал үүсгэдэг гэдгийг доорх зурагаар тодорхой тайлбарлажээ.

Isaiah 59:2

Бүгд гэмтэй...

"Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,"
Ром 3:23

Адамын дуулгаваргүй байдлын үр дагавар нь үхмэл, буруутай, гэмтэй байдалд тооцуулсан бол энэ нь шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл, арьсны өнгөнөөс үл хамааран бүх хүн төрөлхтөний хувьд хамаатай үнэн юм.

Бид Бүгд гэмтэй.

Бүх хүн төрөлхтөний гэмийн ниилбэр нь:

Romans 3:23

Бүгд хүрэх зохисгүй...

"Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,"
Ром 3:23

Адамын үр удам болсон бид төрөхдөө үхмэл, гэм буруу дотор төрдөг тул бүгд Бурханы алдарт хүрэх зохисгүй хэмээн тооцогддог билээ.

Romans 3:23

Гэмийн төлөөс нь үхэл:

"Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн."
Ром 6:23
"Библи дээр гэм нүглийн үр дүн ба төлөөс нь үхэл гэж гарч байна. Тэгвэл тэр үхэл гэдэг үг эхлээд Биднийг гэм нүгэл дотор үхмэл байхад...."
Ефес 2:5

Гэснээр илэрхийлэгдэж байсан бол одоо энэ бүлэг дээр үхэл гэдгээр

"Энэ бол хоёр дахь үхэл..."
Илчлэлт 20:14-15

Гэж илэрхийлэгдэж байгаа болно.


Хоёр дахь үхэл

"Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан. Тэрчлэн үүний адилаар николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий."
Илчлэлт 20:14-15

Хоёр дахь үхэл гэдэг нь хүн бүр гэм нүгэл дотор үхмэл төрөөд, тэр үхмэл байдал дотроо амьдралыг туулаад махан биеэрээ үхэх үед амин номонд нэр нь бичигдээгүй л бол тэр мөнхийн там руу явах тэр үхэл юм.

Revelation 20:14-15

Бидний бохир өмсгөл

Ихэнх хүмүүс Бурхан хэрэгтэй байгаа тэр хэрэгцээгээ ямар нэгэн зан үйлээр нөхөхийг оролддог. Ингэснээрээ Бурхантай Бурхан болон өөрсдийхөө хооронд үүсгэсэн тэр ангалаа багасгаж байна гэж боддог. Тийм учраас тэд ямар нэгэн сайн үйлс хийхийг оролддог. Жишээ нь: Ядууст өгөх, бусдад туслах, баярлуулах гэх мэтчилэн... Зарим нэг нь шашины зан үйл үйлдэж гэмээ нимгэлнэ гэж итгэцгээдэг. Жишээ дурдвал: сүм цуглаанд хамрагдах, мөргөл, мацаг барилт гэх мэт болно. Бас зарим хүмүүс сахил хүртсэнээр болон усан баталгаа хүртсэнээр Бурханы бидний дээр буулгасан гэм нүглээс багахан ч гэсэн нимгэлж байна гэж өөрсдийгөө хуурдаг. Ингэж бид өөрсдийхөө үйл хөдлөлөөр өөрсдийгөө авралд хүргэх гэж оролдох үед Бурхан биднийг БОХИР ӨМСНӨЛТӨН гэж буруушаан дууддаг.

"Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ."
Исаиа 64:6
Romans 3:23

Ажил үйлсээр бус...

Хэн нэгэний үйл хөдлөл, ажил үйлсээрээ өөрийгөө авралд хүргэх боломжтой юу? Өөрийнхөө үхмэл байдлыг сэргээж, Бурханы өмнө өөрийн буруутан хэмээх нэрээ цэвэрлэх боломжтой юу? Тэгвэл судар юу гэж өнүүлдэг вэ?

"Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно."
Ефес 2:8-9

"Өөрийнхөө сайн байдлаар бус"

"Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм. 6Ариун Сүнсийг бидэн дээр Тэр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан арвин асгав."
Тит 3:5-6

"Ажил үйлсээр бус..."

"Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог."
Ром 4:5

"Үйлсээр бус итгэлээр..."

"Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно."
Ром 11:6

"Үйлс нь цаашид үр дүнгүй хоосон ажил..."


Библи дээр хэлснээр хүн зүрх сэтгэлийхээ орон зайд өөрийгөө тавиад, бүхнийг өөрөө хийж, идэвхитэй өөрийгөө золиосолсноор Бурханы таалалд нийцэж байна гэж өөртөө итгүүлэвч нөгөө л төрөлхийн гэмт чанар байгаа учраас бүх сайн үйлс болгон нь үр дүнгүй хоосон зүйлээр төгсгөл болдог байна. Учир нь бид хиртэй биеэн дээрээсэээ цэвэрхэн хувцас өмссөнөөс өөрцгүй явдал болно. Тэрний оронд өөрийнхө сул дорой, аврал авах зохисгүй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд Бурханы өмнө өөрийгөө тавихад Бурхан авралыг өгөх болно. Ямар нэгэн сайн үйл хүчин чармайлт нь Бурханы таалалд тийм ч амархан хүрдэггүй харин эхлээд Бурханд өөрийгөө өгөх нь чухал...

"Бурханыг өөрийнхөө амьдралын төв болгох..."
"Өөрийнхөө сайнаар бус"
"Сайн үйлсээр бус"
"Бидний бүх хийдэг сайн үйлс нь ердөө л бохир биен дээр цагаан өмсгөл өмссөнтэй адил хоосон үр дүнгүй хэрэг
Ephesians2:8-9

Гэмийн төлөөс үхэл...

Эцэст нь хэлэхэд хүн гэсэн төрөлд хамаатай хүн нэг бүр

  • Сүнснийй дотор үхмэл төрж, гэм дотор Бурханыг мэдэхгүйгээр амьдардаг тул Бурханы а алдарт хүрдэггүй
  • Христгүйгээр амьдарч амьдралынх нь төгсгөл ирэх үед ХОЁРДОГЧ ҮХЭЛ болох мөнхийн тамд авралгүйгээр хаягддаг.
  • Өөрийгөө аврахын тулд хийдэг ямар ч үйлс нь бүтэлгүйтэлээр л дуусдаг. Өөрийгөө аврах гэсэн бүх сайн үйлс нь Бурханы нүдэнд Бохир биен дээр цагаан өмсгөл өмссөн мэт харагддаг.

Бидэнд ганцхан Аврагч л хэрэгтэй.


Дараагийн хэлэлцэх сэдэв: ХРИСТ БИДНИЙ ТӨЛӨӨ НАС БАРСАН...


Know the Truth