«Дугуй»-гаар алхлагаа үнэлэх
Одоо нас барсан, «Навигаторс» байгууллагыг үндэслэгч
Дауcон Тротман-ы энэхүү «дугуй» хэмээх зураглал нь Эзэнтэй хэрхэн алхаж байгаагаа үнэлэхэд маш үр дүнтэй хэрэгсэл юм. Дауcон Христийн амьдрал нь Христийг төвд байлгасан дугуйтай маш адилтгаж, зам нь амьдрал болохыг харсан. Христ бидний амьдралын төв бөгөөд Христийн амьдралыг амьдрахад бидэнд хүч өгдөг. Есүс төвд байхгүй бол бид Христийн амьдралыг амьдарч чадахгүй. Хопууд нь бид Христэчийн хувьд юу хийх ёстойг илэрхийлдэг: Үг, залбирал, нөхөрлөл, гэрчлэл. Дуулгавартай байдал бол дугуйны цагираг бөгөөд «резин зам дээр хүрдэг газар» юм. Бид Есүсийн биднээс хүссэн бүхнийг хийж байх үед бидний дугуй саадгүй эргэдэг. Гэвч бидний нэг хоп богино байвал, дугуй тэнцвэрээ алддаг. Заримдаа бид Христэчийн хувьд алхлагаа үнэлэх хэрэгтэй болдог. Дугуй бол бид хэрхэн алхаж байгааг үнэлэх үр дүнтэй хэрэгсэл юм.
(Зурган дахь бичээсүүд англи хэлээр: Christ = Христ; The Word = Үг; Prayer = Залбирал; Fellowship = Нөхөрлөл; Witnessing = Гэрчлэл; «The Obedient Christian in Action» = «Дуулгавартай Христэч үйлдэлд».)
Христ, төв. Бидний амьдралын төвд Есүс Христ байх ёстой. Тэнхлэггүй бол дугуй хөдөлж чадахгүй. Үүнтэй адилаар, Есүс Христгүйгээр бид Христийн амьдралыг амьдарч чадахгүй:
Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд.
Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна.
Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
Иохан 15:5
Христгүйгээр бид юу ч хийж чадахгүй тул, Тэр бидний гол анхаарал байх ёстой. Хаан Давидын хийсэн бүх зүйлээс, тэр нэгийг хамгийн чухал гэж үзсэн:
Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж,
Түүний сүмд бясалгахын тулд Би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан.
Дуулал 27:4
Дугуй тэнхлэгээсээ хүч авдгийн адил, бид зөвхөн Есүс Христээс хүч авч чадна. Христийг амьдралдаа эхний байранд тавьснаар л бид ямар нэгэн сүнслэг зүйл хийж чадна. Бид өршөөлийн суудлын дэргэд Бурхантай нөхөрлөх хэрэгтэй:
Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос,
өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө
чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.
Гарах 25:22
Христийн амьдралыг амьдрах хүчийг олохын тулд бид нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртох хэрэгтэй (Еврей 4:16). Бид
Бурхантай өдөр тутам нөхөрлөж байна уу?
- Үг. Бид Бурханы Үгийг шингээж байна уу? Энэ хоп нь таван өөр ангиллаас бүрддэг:
- Сонсох. Бид Үгийг сонсож байна уу?
- Унших. Бид Үгийг уншиж байна уу?
- Судлах. Бид Үгийг судалж байна уу?
- Бясалгах. Бид Үгэн дээр бясалгаж байна уу?
- Цээжлэх. Бид Үгийг цээжилж байна уу?
- Залбирал. Бид зохих ёсоор залбирч байна уу, Бурханы хүслийг мэдэхийг хичээж байна уу? Библи залбирлын ядаж 3 хэлбэрийн, мөн 4 өөр төрлийн залбирлын тухай өгүүлдэг.
Залбирлын 3 хэлбэр нь:
- Тасралтгүй залбирах.
Би Эзэнд ухамсартайгаар цаг үргэлж залбирдаг уу?
Тасралтгүй залбир.
1Тесалоник 5:17
- Бусдын өмнө хийдэг залбирал. Жишээ нь, идэхийн өмнө, аяллын өмнөх аюулгүй байдлын төлөө гэх мэт.
Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн,
хуваагаад идэж эхлэв.
Үйлс 27:35
- Сэргэг байх буюу залбирлын тусгайлсан цаг.
Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу?
Матай 26:40
Дөрвөн өөр төрлийн залбирал нь:
- Шүтэн мөргөх (Дуулал 146:1-2)
- Наминчлах (1Иохан 1:9)
- Талархал (Ефес 5:20)
- Гуйлт:
- Зуучлан гуйх (1Тимот 2:1, Ефес 6:18)
- Хүсэлтүүд (1Самуел 1:27)
- Хувийн (Матай 7:7)
- Нөхөрлөл. Жинхэнэ нөхөрлөл нь бид өөрсдийн Бурхан болон Түүний Үгийн талаар харж, сонссон зүйлээ бие биедээ тунхаглахад суурилдаг. Бид сүм дэх бусад итгэгчидтэй, нэг бие мэт, Бурханы бидэнд харуулсан сүнслэг зүйлсийг хуваалцаж байна уу?
Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр
та нар бас бидэнтэй нөхөрлөх юм; бидний нөхөрлөл үнэхээр
Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй байдаг.
1Иохан 1:3
- Гэрчлэл. Бид Аврагчийнхаа тухай ертөнцөд гэрчилж байна уу, өөрсдөө сайн мэдээнд дуулгавартай байхад бэлэн үү? (Хараахан хийгээгүй хүнд гэрчлэх практик жишээг үзэхийн тулд Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга-г үзнэ үү.)
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж,
тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай
энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно.
Үйлс 1:8
- Дуулгавартай байдал. Энэ бол резин зам дээр хүрдэг газар. Бид амьдралын сонголт, санхүүгийн менежментдээ Бурханы Үгэнд дуулгавартай байна уу?
Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
Иохан 14:15
Бурхан бидний одоо яагаасай гэж хүсэж байна вэ?